Mongolia open
Чөлөөх бөхийн холбоо
United Wrestling World

Мэдээ мэдээлэл

Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.

Эрхэм хүндэт бөх сонирхогчид  үе үеийн тамирчид, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүд болон чөлөөт бөхөөр шимтэн хичээллэж явсан тамирчид та бүхэндээ дэлхийн бөхийн өдрийн мэндийг   хүргэхэд таатай байна.

                Чөлөөт бөх хэмээх энэ гайхалтай спортын нэгээхэн хэсэг болж ирсэн ахмад тамирчид залгамж халаа болж байгаа залуу тамирчид,ялахад нь хүүхэд шиг баярлаж ялагдахад нь сэтгэлийн дэм өгч босгодож өгдөг  багш дасгалжуулагч ,сэтгэл зүрхээрээ  омогшиж дэмжиж үргэлж хамт байдаг бөх сонирхогч, цаг, оноо, дүрэм журмыг чанга хатуу баримталж, тамирчидынхаа хор шар хүсэл эрмэлзэлийг бадрааж өгдөг шүүгч та бүхэндээ дэлхийн бөхийн өдрийн мэндийг дахин дахин хүргэхэд  байна. 

   1904 оны тавдугаар сарын 23-нд бөхийн төрлийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн нийслэл Венад зохион байгуулагдсан түүхтэй.Сүүлийн жилүүдэд  энэхүү баярыг тогтмол тэмдэглэж эхэлсэн юм. Чөлөөт бөх хэмээх энэ спортын  төлөө нэгэн зүрх сэтгэлээр нэгдэж хамт байдаг та бүхэндээ 2020 оны олимпт чөлөөт бөхийн төрлөөр аварга төрөх болтугай хэмээн энэ сайхан ерөөлийг та бүхэндээ дэвшүүлэхэд тун таатай байна.

kHZqrGop8f9zzxI.jpg

 

 

Шууд дамжуулалт

Холбоотой

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,Дэлхийн аварга П.Орхон

Дэлгэрэнгүй

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,ДАШТ-ний хос медальт Э.Бэхбаяр

Дэлгэрэнгүй

Гэрэл зургийн агшин буланг та бүхэндээ хүргэж байна.

Дэлгэрэнгүй

Монголын томоохон спортын нэг болох чөлөөт бөхийн товч түүх

Дэлгэрэнгүй
All Rights Reserved © 2017 Mongolian open