Mongolia open
Чөлөөх бөхийн холбоо
United Wrestling World

Мэдээ мэдээлэл

Монголын томоохон спортын нэг болох чөлөөт бөхийн товч түүх

1958 онд ЗХУ-ын Днепропетровск хотын төмөр замын дээд сургууль төгсгөж ирсэн инженер Дамбын Дамдинсүрэн 1960 оны сүүлчээр төмөр замын техникумын сурагчид голлосон 16 хүнтэй чөлөөт бөхийн шинэ секцийг төмөр замчдын соёлын ордны спортын тэнхимд анхныхаа хичээлийг эхлүүлсэнээр Монголын чөлөөт бөхийн түүх тэр цагаас хойш он удаан түүхийг хадгалсанаар өдийг хүрсэн юм. 1961 оны намар энэ секцээс шалгарсан хэсэг тамирчид болон үндсэний бөхөөр өсч явсан бөхчүүдийг Болгар улсад бөхийн хамтарсан бэлтгэлд явуулсан нь нүдээ олсон явдал болжээ.
GKJS7u1dgpYABwo.jpg

Уг багш дасгалжуулагчаар Ц.Дамдин, тамирчнаар Б.Сүхбаатар, О.Цэрэндагва, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар оролцож чөлөөт бөхийн анхны цагаан толгойг заалгасан түүхтэй. 1961 оны 05-р сард МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн тогтоолоор улсын шигшээ баг байгуулагдан анхны шигшээ багийн ахлагч дасгалжуулагчаар Ц.Дамдинг томилон 16 хүний бүрэлдэхүүнтэй 1, 2-р шигшээ баг байгуулсан. 1962 оны МБАТ-ний 2-р спартакиадын хөтөлбөрт бөхийн чөлөөт барилдааны төрөл анх орж хожмоо жил бүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн тогтмолжсон. 

JDhGmGsw4IHJ4Ip.jpg

1962 оны 04-р сард Улаанбаатар хотноо Казахстан ССР-БНМАУ-ын тамирчидын анхны нөхөрсөг уулзалт тэмцээн зохиогдсноор бөх сонирхогчдын дунд чөлөөт бөхийн барилдаантай танилцах өргөн боломжийг олгосон гэж бөх судлаачид дүгнэдэг. 1963 онд Будапешт хотноо зохиогдсон ах дүү найрамдалт армиудын олон улсын тэмцээнд С.Цэрэн, Ц.Санжаа нар хүрэл медаль авсан нь манай түүхэнд анхны олон улсын медаль юм. 1963 онд Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээнд Болгарын Софи хотноо зохиогдож уг тэмцээнд манайхан анх удаа оролцож дасгалжуулагчаар О.Цэрэндагва, тамирчнаар Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Тарваа нар оролцсон Ц.Санжаа жиндээ 8-р байр эзэлсэн түүхтэй. Манай бөхчүүд 1963 онд БНБАУ-ын Софи хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах 7-р удаагийн тэмцээнд анх удаа оролцсон юм. Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар О.Цэрэндагва, Д.Хашбат, Д.Лодой, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Д.Ишням, Ш.Мөнхбат, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа, эмчээр Н.Төрваа, багийн ахлагчаар С.Шархүү нар оролцож анхны салхийг хагалсан алдартангууд байлаа. Үүнээс хойш удаа дараагийн бүх ДАШТ-нүүдэд манайхан одоог хүртэл 33 удаа тасралтгүй оролцсон. /1982 онд оролцоогүй/ 1964 оны Токиогийн зуны Олимпийн наадамд О.Цэрэндаваа дасгалжуулагчтай Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ч.Санжаа нар Олимпийн наадамд оролцсон анхны тамирчид байлаа. 

1973 оны Улаанбаатар хотноо зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бөхийн чөлөөт барилдааны төрлөөр О.Энхтайван, Д.Ганбат, М.Хойлогдорж, З.Ойдов, Ч.Нацагдорж, М.Бат-Амгалан, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Адъяатөмөр нар сонгомол барилдааны төрлөөр Дүгэрсүрэн, Ж.Мөнх-Очир, А.Басхүү, Т.Батчулуун, П.Даваасүрэн, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар аварга болцгоов. Бөхийн чөлөөт барилдааны багийн дүнгээр анх удаа манайхан 10-н жин оролцож аварга болсон түүхтэй юм.

1974 онд Тегеранд зохиогдсон Азийн 7-р наадамд Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх нар  2 мөнгө, 6 хүрэл медаль авсан түүхтэй.Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1967 онд Энэтхэг анхны хүрэл мадаль Ж.Мөнхбат авсан бол 1971 онд анхны мөнгөн медалийг Б.Жамсран Х.Баянмөнх нар авч анхны алтан медалийг З.Ойдов 1974, 1975 онуудад авлаа.Дэлхийн цомын анхны алтан медалийг Г.Хишигбаатар 1975 онд хүртэж Монголын баг тамирчид  2-р байр эзэлсэн түүхтэй.1964 он Токиогийн зуны 18-р Олимпийн наадамд О.Цэрэндагва /дасгалжуулагчаар/, Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Б.Санжаа, Д.Сэрээтэр, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар анх удаа оролцож Ж.Мөнхбат 7-р байранд шалгарсан.1968 он Мексикийн зуны 19-р Олимпийн наадам Ж.Мөнхбат /мөнгө/, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Ө.Эрдэнэ-Очир 6-р байранд, 41 орноос манай баг 4-р байранд тус тус шалгарч медалийн чанраар Болгарын дараа хоёрт орсон вм. Х.Баянмөнх /1972/, З.Ойдов /1976/ Ж.Даваажав /1980/ онуудад мөнгө Д.Оюунболд /1980/ хүрэл медаль авсан манай Олимпийн медальтангууд юм.

PvmMfD5TOwjdEqL.jpg

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс анхны медалийг Ж.Мөнхбат 1967 онд хүрэл медалийг аван анхны мөнгөн медалийг Б.Жамсран, Х.Баянмөнх /1971/ нар авч анхны алтан медалийг З.Ойдов /1974, 1975/ хүртсэн дэлхийн хошой аварга болсон. 1975 онд Дэлхийн цомын анхны аваргаар Г.Хишигбаатар, 1973 онд Ази тивийн аваргаар манай 10 бөх анх удаа тодорч, Ази тивийн наадмын анхны аваргаар 1974 онд Д.Цэрэнтогтох, Х.Баянмөнх нар анх удаа аварга болов. Монголын бөхийн холбоо 1960 онд үүсгэн байгуулагдаж 1966 он биеэ даасан Монголын чөлөөт бөхийн холбоо болж анхны ерөнхийлөгчөөр генерал Б.Жамъян гуай удирдсан. Үе үеийн ерөнхийлөгчөөр Даваасамбуу, Бямбажав, Гүррагчаа, С.Батболд, Т.Бадамжунай, Ч.Ганзориг, “Гацуурт” ХХК-ны захирал, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Чинбат нар шалгаран ажиллаж байв. 2013 оны 5 сараас Монгол улсын хөдөлмөрийн баатар, Японы сумо бөхийн их аварга Д.Дагвадорж сонгогдон ажиллаж байв. 2017 оны 1 сарын 6 өдрөөс эхлэн  УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар МЧХБ даргаар сонгогдож ажиллаж нарийн бичгийн даргаар МУГД Б.Батбаяр ажиллаж байгаа юм. Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Арслан клубын дасгалжуулагч Бямбажавын Баттулга,эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар ОУХМ Буянжавын Батзориг,эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар Хасу Мегастарс клубийн дасгалжуулагч МУГД Цэндийн Баярсайхан,залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Хангарьд клубын дасгалжуулагч Өлзийбаярын Ууганбаяр нар ажиллаж байна.

 

Шууд дамжуулалт

Холбоотой

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,Дэлхийн аварга П.Орхон

Дэлгэрэнгүй

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,ДАШТ-ний хос медальт Э.Бэхбаяр

Дэлгэрэнгүй

Гэрэл зургийн агшин буланг та бүхэндээ хүргэж байна.

Дэлгэрэнгүй

Дэлхийн бөхийн өдрийн мэнд хүргэе.

Дэлгэрэнгүй
All Rights Reserved © 2017 Mongolian open