Mongolia open
Чөлөөх бөхийн холбоо
United Wrestling World

Мэдээ мэдээлэл

"Mongolia Open" 2017

"Mongolia Open" 2017 ” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 29-30-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн тэмцээнд Монгол, Канад, ОХУ, Казахстан, Венесуэль, БНХАУ, БНСУ гэсэн долоон орны 182 тамирчин (эрэгтэй 107, эмэгтэй 75) эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзэв. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д Д.Гомбодорж, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д А.Батцэцэг, 63 кг-д П.Орхон, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар жин тус бүртээ аваргалсан юм. Арван алтан медалиас гадна Монголын бөхчүүд зургаан мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн. Харин манай хойд хөршөөс Буриадын гурван залуу (С.Терешенко, Е.Жербаев, Б.Цыжипов), Москвагийн нэг бүсгүй (В.Чепсаракова) алтан медаль зүүсэн. Тэднээс буриадын хүнд жингийн шилдэг бөх сүүлийн гурван жил дараалан “Монголиа Опен”-д аваргалаад байна. ОХУ-ын Красноярскоос гурван бөх Улаанбаатарын дэвжээнд зодоглож, бүгд медаль хүртсэн. 65 кг-ын жинд барилдсан цэргийн ДАШТ болон залуучуудын Европын аварга тува бөх Начын Куулар эрэмгий, зоримог барилдаанаар Монголын үзэгчдийг баясгав. Энэ удаагийн "Монголиа Опен"-д хойд хөршөөс өргөн бүрэлдэхүүнтэй, чамгүй хүчирхэг баг тамирчид манайд Улаанбаатарын дэвжээнд зодоглосон. Ялангуяа ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн 10 гаруй тамирчин ирснээс ердөө нэг нь аваргаллаа. Түүнчилэн хоёр жилийн өмнө Улаанбаатарт ирж түрүүлж байсан "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны Эльмира Сыздыкова эхний тойрогтоо ялагдаж, хоосон буцсан юм. Түүнчлэн хамгийн холоос манай оронд хүрэлцэн ирж тамирчдаа оролцуулсан Венесуэль болон урд хөрш БНХАУ-ын бөхчүүд тус бүр нэг жинд аваргаллаа. ӨМӨЗО-ы бөхчүүд “Монголиа Опен” анхдугаар тэмцээнээс хойш жил бүр тамирчдаа илгээдэг ч хараахан түрүүлж амжаагүй явсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд Чандганацагаан хэмээх бүсгүй аваргалж, нүүр бардам нутаг буцав. Энэ жилийн “Монголиа Опен”-д олон онцлох сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон гэж бөх сонирхогчид болон мэргэжилтэнгүүд хэмээн хоорондоо ам сайтай байсан юм.

jIZJIJVjh1az2U6.jpg

 2011 оноос 2016 оны хооронд “босоо” байж зургаан удаа түрүүлээд байсан гавьяат тамирчин Г.Мандахнаран анх удаа тахимаа өглөө. Тэрбээр хагас шигшээд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд түрүүлсэн Евгений Жербаевт оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчтэйгээ барилдалгүй гар өргүүлж ялалт бэлэглэсэн юм. “Монголиа Опен-2017” ОУТ-д гавьяат тамирчин С.Батцэцэг - ОУХМ П.Орхон, гавьяат тамирчин П.Өнөрбат - ОУХМ О.Үйтүмэн, гавьяат тамирчин О.Насанбурмаа - ОУХМ Ш.Түмэнцэцэг, гавьяат тамирчин С.Ням-Очир - ОУХМ Т.Түвшинтулга гэсэн манай шилдэгүүдийн хоорондох барилдаанууд бөхийн хорхойтнуудын сэтгэлийг хөдөлгөж суудлаас нь өндийлгөсөж,ордон дүүрэн дэмжигчидийн нүргээн сэтгэл огшоож өгсөн барилдаанууд болж өнгөрсөн юм.

Шууд дамжуулалт

Холбоотой

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,Дэлхийн аварга П.Орхон

Дэлгэрэнгүй

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,ДАШТ-ний хос медальт Э.Бэхбаяр

Дэлгэрэнгүй

Анхны "Mongolia Open" 2011.

Дэлгэрэнгүй

"Mongolia Open"2013

Дэлгэрэнгүй
All Rights Reserved © 2017 Mongolian open