Mongolia open
Чөлөөх бөхийн холбоо
United Wrestling World

Мэдээ мэдээлэл

“Mongolia Open" 2016

Зургаа дахь удаагийн тэмцээн 2016 оны гуравдугаар сарын 5-наас 6 ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болж өнгөрсөн юм. Энэ удаагийн тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Калининград, Кемерово мужууд, Пермь хотын зэрэг гадаадын 6 орны нийт 96 гадаадын бөх оролцсож жин тус бүрд хүч үзсэн юм.Энэхүү онд Бразил улсад зохион байгуулагдах Рио-Де”Жанейро хотод болох Зуны олимпийн наадам болох байсан тул баг тамирчид бага оролцсон юм.Гэсэн хэдий ч тэдний дотор якутын бөх, Дэлхийн залуучуудын аварга Александр Рассадин, буриадын бөх, Залуучуудын олимпийн наадмын аварга Алдар Балжиннимаев, Европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын 3 удаагийн аварга Марина Александровна Вильмова, казахстаны бөх, Азийн наадмын мөнгө, азийн аварга, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Расул Калиев, азийн залуучуудын аварга Булат Сакаев нар ирж оролцож байв.Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос техникийн төлөөлөгчөөр Япон улсын иргэн, олон улсын шүүгч Исао Окиямаг томилсон юм.Тэмцээнд гадаадын 7, манай 21 олон улсын шүүгч ажилласан юм.

wa8Ph4Z3yY0YEm9.jpg

Шууд дамжуулалт

Холбоотой

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,Дэлхийн аварга П.Орхон

Дэлгэрэнгүй

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,ДАШТ-ний хос медальт Э.Бэхбаяр

Дэлгэрэнгүй

"Mongolia Open" 2017

Дэлгэрэнгүй

Анхны "Mongolia Open" 2011.

Дэлгэрэнгүй
All Rights Reserved © 2017 Mongolian open