Mongolia open
Чөлөөх бөхийн холбоо
United Wrestling World

Мэдээ мэдээлэл

"Mongolia Open" 2015

Тав дахь удаагийн тэмцээн 2015 оны гуравдугаар сарын 28-наас 29-нйи өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болж өнгөрсөн юм.Энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Франц, Герман, Польш, Беларусь, Казахстан, Бразил гэсэн 12 орны 210 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөж өнгөрсөн юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, АНУ, Франц, Герман, Польш, Беларусь, Казахстан, Бразил гэсэн 12 орны 210 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдсөн юм.

ZPs1qUOjMjq1JRN.jpg

Тэдний дотор олимпийн мөнгө, хүрэл медальт Гюзель Манюрова, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Клариса Чун, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Елена Пирожкова, олимпийн хүрэл медальт А.Танаторов, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Пан Америкийн аварга Алиса Лампе, ДАШТ-ний хошой мөнгөн медальт Л.Оржак, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, европийн аварга Ивона Матковска, ДАШТ-ний хүрэл медальт Анастасия Гучок, Екатерина Ларионова, европийн хошой аварга Моника Михалек, Европын аварга Роксана Засина, Азийн аварга Татьяна Аманзол зэрэг дэлхий, тивүүдийн нэртэй бөхчүүд хүрэлцэн ирж хурд хүчээ үзүүлэн барилдсан юм .Тэмцээнийг 2008, 2012 оны олимпийн наадамд шүүгчээр ажиллаж, 2010 оны ДАШТ-ий шилдэг шүүгчээр шалгарч "Алтан шүгэл" шагнал авч байсан Андрей Коиков ахлуулсан гадаадын 12, манай 28 шүүгч шүүсэн юм.Тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд нэг мянга, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд 800, гуравдугаар байр эзэлсэн бөхөд 500 ам.долларын шагнал олгож байсан юм.

 

Шууд дамжуулалт

Холбоотой

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,Дэлхийн аварга П.Орхон

Дэлгэрэнгүй

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,ДАШТ-ний хос медальт Э.Бэхбаяр

Дэлгэрэнгүй

"Mongolia Open" 2017

Дэлгэрэнгүй

Анхны "Mongolia Open" 2011.

Дэлгэрэнгүй
All Rights Reserved © 2017 Mongolian open