Mongolia open
Чөлөөх бөхийн холбоо
United Wrestling World

Мэдээ мэдээлэл

“Mongolia Open "2014

Дөрөв дэх удаагийн тэмцээн 2014 оны гуравдугаар сарын 1-нээс 2-ний өдрүүдэд  "Буянт-Ухаа" спортын ордонд  болж, Монгол, ОХУ, Япон, Болгар, АНУ, Тажикстан, Киргизстан, Казахстан, БНАСАУ, БНХАУ гэсэн 10 орны 165 бөх ДБХ-ны шинэчлэгдсэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч үзсэн.  Дэлхийн шилдгүүдээс ДАШТ-ий мөнгөн медальт Хан Кум Ок (БНАСАУ), анхны тэмцээнд ирж түрүүлсэн Альберт Саритов (ОХУ, Румын), өмнөх жил нь ирж хүрэл медальтай буцсан Базар Базаргүриев (Киргизстан), Азийн хошой аварга Хироэ Сүзүки (Япон) тэргүүтнүүд Улаанбаатарт зодоглосон. 2014 оны тэмцээний манай шилдгүүдээс гавьяат тамирчин С.Батцэцэг, Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг нар өнжсөн.

Эрэгтэйчүүдийн хөнгөн хоёр жинд Якутын Виктор Рассадин, Тимур Пестеров нар түрүүлсэн. Манай хөнгөн жингийн шилдгүүдийн хэн ч якут залуусыг бараагүй. 84 кг-д Красноярскын Альберт Саритов хоёр дахиа түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялсан. Түүнээс манай ОУХМ П.Өсөхбаатар хоёр оноо салгаж байв. Дөрөв дэхь удаагийн тэмцээн тун сонирхолтой барилдаанууд болж үзэгчидийг нийлээн их огшоож чадсан барилдаанууд болж өнгөрсөн юм.

XJZQBapIEFlJgPu.jpg

Шууд дамжуулалт

Холбоотой

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,Дэлхийн аварга П.Орхон

Дэлгэрэнгүй

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,ДАШТ-ний хос медальт Э.Бэхбаяр

Дэлгэрэнгүй

"Mongolia Open" 2017

Дэлгэрэнгүй

“Mongolia Open" 2016

Дэлгэрэнгүй
All Rights Reserved © 2017 Mongolian open