Mongolia open
Чөлөөх бөхийн холбоо
United Wrestling World

Мэдээ мэдээлэл

"Mongolia Open"2013

Гурав дахь удаагийн тэмцээн 2013 оны тавдугаар сарын 11-нээс  12-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болж өнгөрч тэмцээнд, Монгол, БНСУ, БНХАУ, Болгар, ОХУ, Япон, Казахстан, Киргизстан гэсэн найман орны 157 бөх зодоглов. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, тухайн үед Киргизстаны нэрийн дор барилдаж байсан, буриад бөх  (саяхан олимпийн медалийг түүнд нөхөн олгохоор болсон)Базар Базаргүриев зэрэг бөхчүүд ирж зодоглосон юм. 
Бакугийн “Алтан Гранпри”-д түрүүлж байсан даруухан амжилттай япон бүсгүй Анна Ивамүрэ 48 кг-ын жинд түрүүлж үлдсэн бүх жингийн алтан медалийг манайхан хүртсэн. Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа нар хошой аварга болж байв. Эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд ОУХМ Б.Анхбаяр тухайн жилээс жин өгсч барилдсан бөгөөд “Монголиа Опен”-д П.Өнөрбат, Д.Гомбодорж нарын шилдгүүдийг ялж анх удаа түрүүлж байсан бол 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар-О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 72 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа, ОУХМ Б.Одончимэг нарын шигшээ барилдаанууд их сонирхолтой барилдаан болж өнгөрсөн юм.

9i7dHYdkhw8UV1a.jpg

Шууд дамжуулалт

Холбоотой

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,Дэлхийн аварга П.Орхон

Дэлгэрэнгүй

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,ДАШТ-ний хос медальт Э.Бэхбаяр

Дэлгэрэнгүй

"Mongolia Open" 2017

Дэлгэрэнгүй

Анхны "Mongolia Open" 2011.

Дэлгэрэнгүй
All Rights Reserved © 2017 Mongolian open