Mongolia open
Чөлөөх бөхийн холбоо
United Wrestling World

Мэдээ мэдээлэл

Анхны "Mongolia Open" 2011.

    Анхны “Монголиа Опен” тэмцээн 2011 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд  “Буянт-Ухаа” спортын ордонд болсон юм. Анхны  “Монголиа Опен” тэмцээн нь Монгол Улсад чөлөөт бөхийн спорт үүсч, хөгжсөний 50 жилийн ойд зориулж, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулсанаараа онцлогтой болсон бөгөөд Монгол, АНУ, Франц, Тайвань, ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан гэсэн найман орны шилдэг 289 бөх хүч үзсэн гэдэг. “Лондон-2012” олимпийн алт, “Рио-2016” олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ОХУ-ын Наталья Воробьева, “Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт АНУ-ын Хелен Марулис, Дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грэй, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, 2008 оны дэлхийн аварга, Пан-Америкийн таван удаагийн аварга Кларисса Чун, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Пан-Америкийн дөрвөн удаагийн аварга Елена Пирижкова, ДАШТ-ий гурван мөнгөн медальт ОХУ-ын Ирина Ологонова, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОХУ, Румыний бөх Альберт Саритов, ДАШТ-ий мөнгө, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Францын Боубреймм Ванес нарын тэргүүтэй дэлхийн шилдгүүд Улаанбаатарын дэвжээнд зодоглосон юм. ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал АНУ-ын Кларисса Чун, Боубреймм Ванесийг, Гавьяат тамирчин О.Насанбурмаа АНУ-ын Елена Пирожкова, Гавьяат тамирчин С.Батцэцэг нарын хүчтэй өрсөлдөгчидөө ялж, анхдугаар тэмцээний аварга болсон түүхтэй. Хожим нь  ДАШ тэмцээнээс хос медаль хүртэж, Гавьяат тамирчин болсон С.Цэрэнчимэд 16 настайдаа “Монголиа Опен” тэмцээнд мөнгөн медаль хүртэж бөхийн гарааагаа эхлэж  бөх сонирхогчид болон мэргэжилтэнгүүдээс өндөр үнэлгээ авсан гэхэд хилсдэхгүй. “Монголиа Опен” тэмцээнийг санаачлагч "1990 оны Сиэтлийн Сайн санааны тоглолтын аварга, 1986, 1987 оны Дэлхийн цомын хошой мөнгө, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, “Интернациональ” ОУТ-ий хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ, “Женко клубыг үүсгэн байгуулагч” Х.Баттуул, Олимп ,ДАШТ-ээс медаль хүртсэн чөлөөт бөхийн үе үеийн шилдэг тамирчид болон шигшээ багийг удирдаж явсан гавьяат дасгалжуулагчидад хүндэтгэл үзүүлж, тус бүр нэг сая төгрөгийн батламж, цомыг дурсгал болгон гардуулсан юм.

7xcT6OPwdBmRjnH.jpg

Шууд дамжуулалт

Холбоотой

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,Дэлхийн аварга П.Орхон

Дэлгэрэнгүй

“Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга,ДАШТ-ний хос медальт Э.Бэхбаяр

Дэлгэрэнгүй

"Mongolia Open" 2017

Дэлгэрэнгүй

“Mongolia Open "2014

Дэлгэрэнгүй
All Rights Reserved © 2017 Mongolian open